А.Сүхбат: 1000 бөхийн манлай болох сайхан

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Улсын Онцгой комиссоос хүргүүлсэн наадмыг хойшлуулах саналыг хэлэлцэж, нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргасан. “Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр наадам зохион байгуулсан тохиолдолд 12 мянган хүний бөөгнөрөл үүсэж, 3,000 орчим хүн халдвар авах эрсдэлтэйг танилцуулсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор уяачид Төв талбайд жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин бөхчүүдийн хувьд дотроо хоёр өөр байр суурийг илэрхийлж байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат “Хүний амьдралд тохиох сайхан мөчийн нэг нь тэгш ойн жилийн наадам. Эрдэнэт хүний эрүүл мэнд хамгийн чухал. 1000 бөхийн манлай болох сайхан. Энэ жил төр засаг, түмэн олноо хүндэтгээд наадмыг зохион байгуулсан бол барилдах байсан” гэжээ.