Б.Ууганбаяр: "Спутник V" вакцинаар 65-аас дээш насны иргэдээ дархлаажуулна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ОХУ-аас 10 мянган тун "Спутник V" вакцин ирсэн талаар Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Ингэснээр 65-аас дээш насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтыг ирэх даваа гарагаас эхлүүлэхээр нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна. Вакцинжуулалтын цэгүүдийн мэдээллийг маргааш тодорхой болгосноор 09:00-17:00 цагт хийх аж. Харин "Супитник V" вакцины хоёрдугаар тун удахгүй Монголд ирэх захиалганд орсон талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгсөн байна. Тиймээс уг вакциныг хийлгэсэн иргэдийг удахгүй хоёрдугаар тунд хамруулах аж.