Хурдны замд буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хориотой

Хөшигийн хөндийд байрлах Чингис хаан олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөнийг нээлээ. 

Уг зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй. Цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн авто замтай нийлдэг тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцсон тохиолдолд буцаж эргэх, түр болон удаан зогсохыг хориглоно.

Мөн камерын бүрэн хяналттай бөгөөд хурдыг дундаж хурд, тухайн үеийн хурд гэсэн хоёр төрлөөр  хэмжиж зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.