“WE” брэнд орлогоосоо эмийн багц хандивлана

Үндэсний үйлдвэрлэгч “WE” брэнд үнэнч үйлчлүүлэгчдэдээ зориулж шинэ загваруудаа 10-50 хувийн хямдралтай худалдахаар болжээ. Хямдрал энэ сарын 6-10 хүртэл үргэлжлэх юм байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Ковид-19" вирусийн халдвар авсан амьжиргааны төвшин доогуур иргэдэд орлогынхоо тодорхой хувиар эмийн багц авч өгөхөөр төлөвлөжээ. "WE" брэндийн захирал Г.Дэлгэрсайхан “Өчигдөр орой эмч "Сүүлийн үед хүүхдүүд хүртэл "Ковид-19" вирусийн халдвар тусч хүндэрч ирж байна. Хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахгүй бол ард иргэдээ гарынхаа салаагаар алдахаар болж байна" гэж эмзэглэж ярьж байхыг сонсоод сэтгэл өвдөөд унтаж чадсангүй. 

3.2 сая хүнтэй Монгол Улс амьсгалын болон хүчилтөрөгчийн аппаратгүй болж, өдөрт 10, 10-аараа харамсалтайгаар хорвоог орхиж байна. Сайн үйлсийн аян зохиогоод ганц ширхэг ч аппарат аваад өгчихөж чадах юм биш биз дээ? гэж горьдлого тээж бодсон. Аппарат биш юм аа? гэхэд халдвар туссанаа мэдэхгүй явж байгаад хүндэрвэл эмнэлэг хүртэл хүлээж авахгүй. Тиймээс 100 өрхөд ч гэсэн эмийн багц аваад өгье гэсэн шийдвэр гаргалаа.  

Наадамд зориулж бэлтгэсэн шинэ загварууддаа 10-50 хувь хүртэл хямдруулсан. Дундаж нь 30 хувь хямдарна. Одоогоор орлогынхоо хэдэн хувиар эмийн багц авна гэсэн тооцоолол гаргаагүй байна. Хямдрал зарлаад дууссаны дараа хэдэн хүнд эмийн багц хүргүүлэх нь тодорхой болох юм.

Төр засгийн эргэж буцсан алдаатай шийдвэрээс болж энэмэтчилэн маш олон газрууд үйл ажиллагааны доголдолд орж байна” гэдгийг онцлов. 

Эмийн багцаа авч чадахгүй байгаа иргэд

"WE" брэндийн https://www.facebook.com/search/top?q=we%20brand%20mongolia пэйж хуудас болон 88055424 дугаарт мессеж бичиж үлдээгээрэй. 

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно1 хүн, зогсож байгаа, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно1 хүн, хүүхэд, зогсож байгаа, цэцэг болон гадаа гэх мэтийн зураг байж болно1 хүн, зогсож байгаа, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

 

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно4 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно4 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно