МЭДЭГДЭЛ

Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэн Намыг үүсгэх байгуулах хуралдааныг 2021 оны 09-р сарын 05-ны өдрийн 14.00 цагт ХУД 18-р хороо Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж Эс Эс АОС 1 байр, 1 тоотын хурлын 1-р танхимд хуралдуулахаар товлож иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Намын үүсгэн байгуулах хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлнэ.

1.       Намын бүтэц болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах,

2.       Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах,

3.       Намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх үүргийг тогтоох,

4.       Нам үүсгэн байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэх,

 

НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ САНААЧЛАГЧ

Д.Дуламсүрэн

Э.Цэрэнчимэд

Э.Золзаяа