Oлимпод оролцох Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогджээ

Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонгосон байна.

ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй юм. Үүнтэй нийцүүлэн багийн тугчаар эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгосон байна.

Ө.Дүүрэнбаяр нь:

-1994 онд төрсөн, 27 настай

-ДАШТ-ий хүрэл

-Азийн наадмын хошой хүрэл

-Азийн АШТ-ий хүрэл

-Армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөх юм.

О.Хулан нь:

-1999 онд төрсөн сагсан бөмбөгийн багийн хамгийн залуу тамирчин юм.

-МУИС-ийг төгссөн.

-23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн

-Дэлхийн чансааны 340-д бичигдэж байгаа тамирчин юм.

"Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол Төрийн ордонд болно.