Аварга, арслан тэргүүтэй 40 гаруй бөх уулзалт хийжээ

Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам цуцлагдсантай холбогдуулан аймгуудын бөхийн төлөөлөл МҮБХ-ны удирдлагуудтай уулзалт хийжээ.

Уулзалтад Улсын аварга П. Бүрэнтөгс, арслан Х. Мөнхбаатар, гарьд Б.Гончигдамба, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан М. Өсөхбаяр, М.Бадарч, Д. Амгаланбаатар,  харцага Д. Батболд,  Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Т. Бэгзсүрэн, Н.Золбоо зэрэг улс, аймгийн алдар цолтой 40 гаруй бөх оролцсон байна. Уулзалтаар цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцан, санал бодлоо солилцсон гэнэ.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Төр засаг өвчин тахал багасахаар энэ жилдээ багтаад 100 жилийн ойгоо хийх боломжтой" гэсэн чиглэлтэй байгаа тул өнөөдрийн жагсаалд бөхчүүд очоогүйг олон нийт ойлгох биз ээ” хэмээн ярьжээ.