Г.Занданшатар: Сэргэн мандлын шинэ замдаа орох нь гэсэн итгэл нэгэнт бий болжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Сэргэн мандлын шинэ замдаа орох нь гэсэн итгэл нэгэнт бий болжээ. Үүнийг биелүүлэх нь төрийн түшээдийн журамт үүрэг. Хууль засагласан, хариуцлага сахилга бүх шатанд хэрэгжсэн, баялгийн тэгш хуваарилалтыг ард түмэнд хүртээх цаг үед бидэнд ногдож байна. Алсын хараатай хөгжлийн загвартай болж түүндээ тууштай явах нь чухал. Үндэсний соёл түүхээ уламжлан тээх, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг. Монгол эх орон минь мөнх оршиж, шинэ Монгол бадран мандтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье” гэлээ.