Наймдугаар сард хийх нислэгийн хуваарь гарчээ

Наймдугаар сард үйлдэгдэх олон улсын нислэгийн хуваарь гаргажээ.

Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, "КОВИД-19" халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Сөүл чиглэлээс бусад чиглэлд нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу гэж ИНЕГ-аас мэдээллээ.

Доорх хуваарь нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэртэй уялдуулах өөрчлөгдөх боломжтой юм.