Ш.Энхтөрийн оронд Ш.Алтантуяаг томилжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа өгчээ. 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд захирлын албыг хашсан тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Оронд нь эх барих эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ерөнхий захирлаар томилсон байна. Ш.Алтантуяа нь Герман улс, Швейцарь улсуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Сонирхуулахад, Ш.Энхтөр нь ерөнхий захирлын албан тушаалаа өгөх хүсэлтийг 2018 онд гаргаж байсан ч салбарын яамнаас хүлээж аваагүй байдаг.