Мэргэжлийн хяналтынхан торгох бус зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлжээ

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Энэ үеэр гүйцэтгэх албаныхны цалин 500 мянган төгрөг. Энэ асуудалд анхаарч өгөхийг Шадар сайдаас хүссэн юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийж буй эцсийн цэг хүртэл бүхэлд нь хяналт тавьж байгаа юм. Энэ оны хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн импортолсон 5,222,580 хүн тун вакцинд хяналт шалгалтыг хийжээ. Вакцинжуулалттай холбоотойгоор 2,637 хүн тун вакцины хорогдол гарсан байна. Шалтгаан нь хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан, унаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа нь дууссан аж.

 

УОК-оос өгсөн үүргийн дагуу вирусийн мутацлагдсан хувилбаруудаас сэргийлэхийн тулд хилийн нэвтрэх цэг бүрд тандалт судалгаа хийх ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллаас эхлүүлжээ. Энэ хүрээнд улсын хэмжээнд 19 чиглэлд хяналт тавьж байгаа аж. Хяналт, шалгалт хийх үеэр байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ААН-д дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн торгууль, шийтгэл өгөх бус зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгааг онцолсон юм.