“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дуусчээ

“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууссан талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар цогцолбор юм.

Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулах аж.