Р.Отгонжаргал: Шүүхэд асуудлыг оруулж, холбогдох хариуцлагыг тооцно

Камертон хамтлагийн тоглолттой холбогдуулж, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тайлбар өглөө.

Тэрбээр "ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зайсан хилл цогцолборын тоглолтын танхимд 19:00 цагаас Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан. 2021 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчвөл зөрчлийн хэрэг нээж байгаа.

Дээрх тохиолдолд хувь хүнийг 500 нэгжээр торгох эсвэл 30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгодог. Уг хэрэгт шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг оруулж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно" гэв.