У.Хүрэлсүх: Аймгийн онцгой байдлын алба бүр нисдэг тэрэгтэй болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.

Тэрбээр "Онцгой байдлын алба нисдэг тэрэгтэй болохыг мөрөөддөг байсан. Энэхүү мөрөөдөл ажил хэрэг болсон. Аймгийн онцгой байдлын алба бүр нисдэг тэрэгтэй болно.  Уг нь 10 мянгаас дээш хүн амтай суманд онцгой байдлын алба байх ёстой ч байгуулж чадахгүй байна. Хөрөнгө санхүү, эдийн засгаас шууд хамааралтай. Гэхдээ дэмжинэ. Монгол Улс хөгжихгүй биш хөгжиж байгаа. Одоогоос 15 жилийн өмнөх онцгой байдлын алба өнөөдрийнхтэй харьцуулахад өдөр шөнө шиг зөрүүтэй болсон. Бидэн ямар боломж нөхцөл байна, түүгээрээ дэмжих хэрэгтэй. Цаг мөч бүртэй уралдаж, амь дүйсэн ажил хийдэг Та бүхэнд сахилга хариуцлага чухал. Бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх ажлыг сайн хий. Удирдах албан тушаалтан, аврагч нарыг давтан бэлтгэх талаар анхаарах ёстой. ОХУ, БНХАУ-тай хамтар. Бүс нутгийн хэмжээнд аврах ажиллагааа зохион байгуулах хэмжээнд чадваржих хэрэгтэй. Жил ирэх тусам бие бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байгаа.

Аврагч хүмүүсийн зүрх нэг цохилдог. Чи хэнд итгэдэг юм гэхэд хамт яаваа нөхөртөө итгэдэг. Үүн шиг онцгой байдлын алба итгэлийн алба. Багаараа эрсдэлийг давдаг. Аюулын дор хэнийгээ ч орхидоггүй. Тийм учраас багийн ажиллагаагаа улам сайжруулах ёстой" гэлээ.