Дүүгийнхээ дөрвөн хурууг цавчсан хэрэг гарчээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр нагац ах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ долоон настай охины дөрвөн хурууг цавчиж, халуун ус цацсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Бага насны хүүхэд зодуулсан байна гэсэн дуудлага, мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 22.25 цагт цагздаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу тухайн дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс хэргийн газар дээр очиж, шалгалт явуулсан.

Урьдчилсан байдлаар долоон настай охины дөрвөн хуруу тасарсан хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хохирогчийг эмнэлгийн байгууллагад яаралтай хүлээлгэн өгсөн. Уг хэрэгт 51 настай эрэгтэй Ш-ийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тухайн үед согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон” гэв.