Л.Гантөмөр М.Тулгатыг АН-ын дэд даргаар ирэхийг урилаа

АН-ын Онц Их хурлаар шийдвэрлэсэн АН-ын даргыг батламжилсан тогтоолыг Улсын Дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр "М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар урьж байна. АН-ынхаа төлөө ажил хйигээч ээ л гэж байгаа юм. УИХ-ын сонгуулийн хугацаа талдаа орлоо. Үлдсэн хугацаанд МАН-аас илүү хурдтай, аижллахгүй бол нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь. Маргаашнаас бид ажлаа эхэлнэ. Дарга болж буй хүмүүсийн амбийцийг шингээх цаг бидэнд алга. Ярилцаад суугаад байж болно, цаг алга. М.Тулгатыг бидний саналыг хүлээж авна гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Харин М.Тулгатын хувьд "Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын Онц Их хурал болсон. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд маш нухацтай, өө сэв гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу шийдэх ёстой. АН үндсэн дүрэмтэй. Дүрэмд Онц Их хурал гэж байхгүй. Тухайн  хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хоёр талаас хамтарсан ажлын хэсгийг гаргаж талуудын оролцоог жигд хангах ёстой. Ардчиллын  зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. Би намын даргын албан тушаалд зууралдаад байгаадаа биш өнгөрсөн жилүүдэд АН руу дайрч, ардчилал руу нулимсан хүмүүсийг орой дээрээ залж алга ташиж хүлээж авсан учраас санаа зовж байна" хэмээн мэдэгдээд байгаа юм.