Д.Тогтохсүрэн: Гишүүд хөрөнгө оруулалт, их засвартай холбоотой олон санал гаргалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулж, горимын санал гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, маргаашийн дотор багтаж, төсвийн хуулийг бэлдэж батлах ёстой. Өглөө төсвийн хүрээний мэдэгдэл дагасан хууль тогтоомжуудын эцсийн хэлэлцүүлэг хийсэн учраас маргааш эцэслэн батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Тэрбээр "2022 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалт, их засвартай холбоотой олон санал гарсан юм байна. Энэ саналуудыг хэлэлцэх явцад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ажлын хэсэг болон УИХ-аас оруулж ирсэн нийт 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, засварын тоног төхөөрөмжийн асуудлыг Засгийн газрын өргөн барьсан дээр нэмж тусгахаар шийдвэрлэсэн. Арилжааны банкуудад олгох зээлийн олгох 213 тэрбум төгрөгөөс 91 тэрбум төгрөгийг энд зарцуулахаар шийдвэрлэсэн. 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хэмжээ буурна" гэдгийг онцоллоо.