Цахимаар 60,568 иргэн цэргийн бүртгэл хийлгэжээ

Цэргийн бүртгэл дуусахад долоо хоног үлджээ.  Өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Бүртгэл энэ сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд  18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ.

Цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэхээс гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжийг авах бүрэн боломжтой аж.