Өндөр эрсдэлтэй орны тоонд Монголыг оруулжээ

АНУ-ын Халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Төрийн департаментаас "Ковид-19"-ийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлтэй 15 улсад зорчихгүй, аялахгүй байхыг даваа гаригт иргэддээ анхааруулсан мэдэгдэл гаргасан байна.

Жагсаалтад Колумб, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Фижи, Ямайка, Гуадалупа, Кувейт, Монгол, Нигер, Перу, Румын, Сент Бартелеми, Сент Мартин, Тунис, АНЭУ-ыг халдварын маш өндөр эрсдэлтэй дөрөвдүгээр зэрэглэлд оруулжээ. Энэ хүрээнд тухайн улс орон руу аялахгүй байхыг анхааруулсан байна. Мөн Япон, Энэтхэг, Конго, Гватемал, Мали, Киргиз, Сенегал зэрэг орныг гуравдугаар зэрэглэлийн жагсаалтад багтааж, вакцин хийлгээгүй америкуудыг зорчихгүй, аялахгүй байхыг зөвлөсөн байна.

Уг шийдвэртэй холбогдуулж, Монгол Улсын иргэдийн АНУ-ын аяллын В1, В2 визний төлөвлөсөн ярилцлага болон шинээр виз мэдүүлэх үйл явц хойшилж магадгүй байгаа гэнэ.