"Өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй"

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар цаг үеийн мэдээллийг өглөө.

Албаныхны хэлснээр "Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусах аж. Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлжээ. Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээр сарын 26-27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын тал авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаад байна. Эрээн хотод хөл хорио тогтоосон учир бараа материалыг өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй байгаа аж.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг байгаа нь хямдхан байна. Засгийн газраас гаргасан жишиг үнийн дагуу 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөгийн байгаа" гэсэн юм.