ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жичянтай цахим уулзалт хийжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жичянтай цахим уулзалт хийв.

Уулзалтаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-г танилцуулахын зэрэгцээ хилийн боомтын хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хоёр талаас уялдуулах, хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, зарим боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой санал дэвшүүлж ярилцав.