Шинжилгээний хариу сөрөг гарч, олимпын бэлтгэлдээ орлоо

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орсон талаар МҮОХ-ноос мэдээллээ.

Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууд байрлаж байгаа аж. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ оролцож эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрчээ. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.