Цахимаар авах боломжтой эрүүл мэндийн үйлчилгээнүүд

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар

  • эмнэлгийн магадлагаа
  • эмнэлгийн хуудас
  • үзлэгийн цаг захиалга
  • олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ
  • эрүүл мэндийн даатгал шалгах зэрэг 14 төрлийн үйлчилгээг e-Mongolia-гаас авах боломжтой болсон байна.
  • Мөн иргэн бүр цахим карттай болох боломжтой болжээ. Ингэснээр тухайн иргэнийг төрсөн цагаас нь хойших эрүүл мэндтэй нь холбоотой бүхий л мэдээлэл цахим картанд хадгалагдах юм байна.

Түүнчлэн e-hospital.mn-д анхан шатны эрүүл мэндийн 535 байгууллагыг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын системтэй холбожээ.