У.Хүрэлсүх: Эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоо
Монголын пара цаначид V, VI байр эзэллээ
Швед улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах пара цанын тэмцээний 12.5 км-ын зайд хурдаа сорьсон Монголын тамирчин Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байрт тус тус шалгарлаа.
Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор тус тэмцээнд өрсөлдсөн тэд 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.
Цаначин Б.Ганболдын хувьд 2021 оны 10 дугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм байна. Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд “Борчийн өргөө” амралтын газар тусгаарлагдаж, улмаар “Скай ресорт” цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.