Тамирчдад 1.8 тэрбумын урамшуулал олгохыг даалгажээ
Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд олгох мөнгөн дүнг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, баталжээ. Энэ дагуу шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгасан байна.
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Биеийн тамир спортын улсын хороог гавьяат тамирчин Ц.Шаравжамц даргалдаг. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.