"Эрдэнэбүрэнгийн УЦС" төслөөр уулзалт зохион байгуулж эхэлжээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна. Эхний өдөр Ховд аймгийн ард иргэдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн удирдлагууд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн засаг дарга, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

Албан томилолтын хоёр дахь өдөр усан цахилгаан цахилгаан станц баригдах талбайн нөлөөлөлд автаж буй айл өрх, ард иргэдэд мэдээлэл өгч, харилцан санал солилцсон байна.