Энэтхэгийн багтай эхний тулаанаа хийнэ

Узбекстаны Ташкент хотод зохиогдож буй Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын ААШТ-нд Монголын туялзуур сэлэмний холбооны 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Өсвөр, залуучуудын ААШТ-д өнөөдөр эрэгтэй багийн тамирчид Энэтхэгийн багтай эхний тулаанаа хийнэ. Багийн бүрэлдэхүүнд Б.Гандөл, Э.Тэмүүлэн, Г.Тэмүүлэн, Х.Ананд нар багтаж байна.