Жендэрийн ялгаатай байдлын индексээр 69 дүгээрт эрэмбэлэгджээ

Монгол Улс 2021 оны эцсийн байдлаар жендэрийн ялгаатай байдлын индексээр дэлхийн 156 орноос 69-т эрэмбэлэгдсэнийг Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн тэгш байдлын тайлан”-д дурджээ.

Энэ нь 2019 оноос 10 байраар урагшилсан үзүүлэлт юм.

Боловсролын хувьд жендэрийн ялгаа ихтэй байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн хэдий ч нөгөө талаасаа улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байна.