Тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын олголтын хуваарийг хүргэж байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг энэ сарын 17-ноос эхлэн олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм. Тухайлбал  насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 15-наас хойш олгож эхлэх юм.