Дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од албан ёсоор багтжээ

Хамгийн алдартай өсвөрийн сагсчдын бүх оддын тоглолт гэж хэлж болохоор "NIKE HOOP SUMMIT" шоу тоглолт цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байв. Улмаар Nike компаниас 2022 онд дахин зохион байгуулахаар болжээ. Сонирхолтой нь, дэлхийн шигшээ багт багтах шилдэг 12 тамирчны нэгээр Шаравжамцын Энхийн-Од албан ёсоор зарлагдлаа. Америкийн шилдгүүдийн эсрэг Дэлхийн шилдгүүд тоглох гал гарсан тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Орегон мужийн Портланд хотод болох товтой.