АНУ-д спортын салбар хороог байгууллаа

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, АНУ-ын Чикаго хот орчимд спортын хичээл болон хүүхдийн хөгжлийн талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Монгол Авьяас Академийн тэргүүн спортын мастер Г.Амарсанаа нар хамтран санамж бичигт гарын үсэг зуржээ.

Уг үйл ажиллагаанд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг сагсан бөмбөг, болейбол, хөнгөн атлетик, шагайн харваа, үндэсний бөх зэрэг зарим спорт клуб, хороодын төлөөлөл оролцжээ. Энэ хүрээнд тулгамддаг асуудал, цаашид тамирчидаа дэмжиж ажиллах, Монголд олдоц ховор спортын тоноглол хэрэгслийг боломжийн хэрээр явуулж байх талаар ярилцаж 100 хувийн саналтайгаар спорт хороог дэмжсэн байна.

АНУ-д 40 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа нь аймгийн хүн амтай дүйцэх үзүүлэлт вм. Иймээс АНУ-д зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй монголчуудын дунд аварга шалгаруулах тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах юм. Хамгийн чухал нь спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад Монгол дахь тэмцээн уралдаантай дүйцүүлэн цол олгох, АНУ-д төрж өссөн хүүхэд залуус тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд спортын уралдаан тэмцээнд улсаа төлөөлөн оролцуулах талаар хамтран ажиллах ажээ.