Эмгүй, эмнэлэггүй Монголын дүр төрх

Томуу, томуу төст, менингококкын халдвар маш эрчимтэй тархаж, ханиалгаж, халуурсан үрсээ тэврэн эмнэлгийг зорих эцэг, эхчүүдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгүүдийн хүлээн авах ачааллаа дийлэхээ больж, хүндэрсэн хүүхдүүдийг яаралтай эмчилж байгаа хэдий ч орны хүрээлцээгүйгээс газар гудас дэвсэн хэвтүүлсэн дүр зураг бодит үнэнийг гэрчилнэ. Сонгууль дөхөхөөр эмнэлэг барих тухай мөрийн хөтөлбөрийг улс төрийн нам, эвслүүд  ТУГАА болгодог. Бодит байдал дээр хэрэгждэггүй хуурамч амлалт...

Нялх үрс нь өвдөхөөр эмнэлэгт хэдэн цаг дугаарлаж үзүүлдэг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаанд хамруулдаг улс дэлхийд ховор. Ялгаварлах системээр алаг үрсийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг тушна.
Өнөөдөр бодит байдал ямар байна вэ? Хүүхдийн бие өвдөхөд түргэн тусламжийн 103 утас руу залгахад “38 дээш халуурч биеийн байдал нь хүнд тохиолдолд очно" хэмээн хээв нэг хэлэхийг уншигч та сонсч байсан биз. Өвчиндөө шаналсан өлгийтэй хүүхдээ тэврээд эмнэлэгт очиход зарим нь уурлаж, уцаарласан байдалтай угтана. Угтаа бол тэр хүн өөрийнхөө сонгосон ажлаа хийж, цалин авдаг. Хүн бүхэнд хүлээсэн үүрэг бий. Эцэг эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчин өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй бол эмч анхан шатны тусламж үзүүлэх тангарагтай.

No description available.

Амралтын хоёр өдөр дүүргийн эмнэлгийн хүлээн авах ачаалал ихтэй ажилласан. Биеийн байдлын харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хэвтүүлж, бусдад нь эмчилгээ бичиж өгөөд гэр рүү нь буцааж байна. Харин эмчийн бичиж өгсөн эмийг худалдаж авахаар хэд хэдэн эмийн сангуудаар явж хайлт хийсэн боловч флемоксин болон бусад хэрэглэгдэх антибиотик байсангүй.
Эмийн санчид "Тасраад удаж байна. Адилхан үйлчилгээтэй  эм ч байхгүй" гэх.  Хэвтэн эмчлүүлэх гэхээр орны хүрэлцээгүй, гэрээр эмчлэх гэхээр эм нь үгүй. Өдөрт 200-300 хүүхэд дүүргийн эмнэлэгт үзүүлж байна. Нэгэнт нөхцөл байдал нь ингэж туйлдаа хүрчихсэн бол томуу, томуу төст менингококкийн халдварт өвчнөөс үр хүүхдээ хамгаалах үүрэг эцэг, эхчүүд бидэнд ирж байна. Харин яаж...? Хэрэв таны хүүхэд ханиалгаж эхэлсэн бол эхний ээлжид эмчид үзүүлж, цэцэрлэгт явуулахгүй дархлааг нь сайн дэмжиж, цагийн хуваарийн дагуу эмийн уулгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Гагцхүү ханиадтай хүүхэд цэцэрлэгт очоод хэчнээн хүүхдэд халдаах эрсдэл үүсч байгаа бол. Тиймээс өөрийн болон өрөөлийн хүүхдийг хайрлаж, хамгаалцгаая...


С.Ичинхорлоо