"Ковид-19" халдварын 95 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 95 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 59 орон нутагт 36.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 727, гэрийн хяналтанд 2427 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 153 нь хүүхэд, 33 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 75 хүний бие хүнд, 15 хүний бие нэн хүнд байна.