17 давхраас 29 настай эмэгтэй үсэрч амь насаа алджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны “Олимп” хотхоны 17 дугаар давхрын тагтнаас хүн унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг дахин гарлаа. Тодруулбал, энэ сарын 2-нд 23.23 цагт  Нийслэлийн онцгой байдлын  газарт дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын долоон аврагч 23:37 цагт дээрх газарт очиход 29 настай эмэгтэй Г нь хотхоны 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн хоёрдугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байжээ.  Аврагчид цогцсыг буулгаж тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шилжүүлэн өгсөн байна.