10 алба хаагчид орон сууцны урьдчилгаа олгов

Дорноговь аймгийн гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, 153 дугаар салбарын нийт 10 алба хаагч тус бүрд орон сууцны урьдчилгаа болох таван сая төгрөгийг өгчээ.
Алба хаагчид “Элит Конкретт” компанийн барьсан найман айлын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамрагдаж байгаа аж.
Тус аймгийн онцгой байдлын газраас алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хямд өртөгтэй орон сууцанд алба хаагчдыг хамруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.