Мобиком корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс мобиком хэрэглэгчийн саналыг авалгүй дур мэдэн багцын үйлчилгээнд шилжүүлсэн гэх гомдол нэлээд иржээ. Тухайн гомдлын дагуу өнгөрсөн нэгдүгээр сард шалгалт хийсэн байна. Шалгалтаар  хэрэглэгчдэд бараа үйлчилгээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэж чадаагүй. Гэрээ нь хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг дордуулсан. Багцын үйлчилгээгээ хэрэглэгч бүртээ хүргэдэггүй. Гэрээлэгч тал илүү давуу эрх эдэлсэн зэрэг зөрчил илэрч Мобиком корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.