Дорнод аймаг “e-Mongolia”-д нэгдлээ

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,

  • Дорнод аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨААТҮГ – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн ЗДТГ – 15 үйлчилгээ
  • Дорнод аймгийн ХХААГ – 5 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 15 үйлчилгээ
  • Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Дорнод аймгийн авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Хэрлэн сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
  • Дорнод аймгийн эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Дээрх үйлчилгээнээс онцолбол, Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Энэхүү үйлчилгээг “e-mongolia” системд нэвтрүүлжээ. Үүний зэрэгцээ, Дорнод аймгийн иргэдэд “e-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийн өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Тус баг энэ долоо хоногт буюу Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ, нутгийн удирдлагууд, алба хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.