Фэйсбүүк Монголд төлөөлөгчийн газраа нээнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн сүлжээтэй холбоотой зарим асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр "Фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээний компаниудад гомдол барагдуулах үүрэг хүлээлгэнэ. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байна. Монгол Улсын иргэдийн эрх сошиал орчинд зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг маш богино хугацаанд хийх төлөөлөгчийн газраа манай улсад байгуулах шаардлага тавьж байгаа. Европын орнуудад энэ зарчмаар гомдол барагдуулах ажил хийгддэг. 50 сая хүртэлх еврогоор торгодог хуулийн зохицуулалттай" гэлээ.