Британд амьдардаг Монгол ээжүүдэд "Алдарт эх"-ийн одонг гардуулан өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эх”-ийн II одонгоор шагнагдсан Британид оршин суугаа Монгол иргэдэд одонг нь гардуулж өгсөн байна.

Ц. Сарантуяа, С. Солонго, Л. Цэцэгсайхан, С. Дуламдорж нарыг Элчин сайд Н.Тулга эх үрсийн баярын өдрөөр ЭСЯ дээр хүлээн авч, одонг гардуулан өгч, баяр хүргэжээ.

Хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй бол II одон, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй бол I одон авдаг билээ.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам