25 алба хаагч ногоон бүсэд үүрэг гүйцэтгэж байна

Ногоон бүсийн эргүүл хяналтаар 25 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Засаг Даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн ногоон бүсэд мэргэжлийн зургаан байгууллагын 25 алба хаагч ногоон бүсэд зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.