Японы багт дэлхийн гурван аварга багтжээ

Улаанбаатар хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээний бөхийн төрөлд Япон улсаас чөлөөт бөхийн дэлхийн аварга, 18-20 насны гурван бүсгүй Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар зодоглохоор болжээ. Мөн "Рио"-гийн олимпын наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэх юм байна.

Японы шигшээ баг:

Эрэгтэйчүүд:

  • 57 кг: Рикүто Араи
  • 61 кг: Рей Хигүчи – “Рио-2016” олимпын мөнгө, 23 хүртэлх насны дэлхийн аварга (2018 он)
  • 65 кг: Каики Ямагүчи – Залуучуудын дэлхийн аварга (2019 он)
  • 70 кг: Таиши Нарикүни – Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2014 он)
  • 74 кг: Дайчи Такатани – “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2020 он)
  • 79 кг: Юдаи Такахаши
  • 86 кг: Шота Шираи – Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2012 он)
  • 92 кг: Такүма Оцү – Азийн АШТ-ий мөнгө (2021 он)
  • 97 кг: Такаши Ишигүро – Азийн АШТ-ий хүрэл (2021 он)
  • 125 кг: Тайки Ямамото – Азийн АШТ-ий хүрэл (2017 он)

Эмэгтэйчүүд:

  • 50 кг: Ремина Йошимото – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2017 он), залуучуудын Азийн аварга (2019 он), өсвөр үеийн Азийн аварга (2016 он)
  • 53 кг: Акари Фүжинами – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2018 он)
  • 55 кг: Үми Имаи – Залуучуудын дэлхийн аварга (2018 он), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019 он)
  • 57 кг: Цүгүми Сакүраи – Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2016 он)
  • 59 кг: Сара Натами – Азийн АШТ-ий мөнгө (2018 он)
  • 62 кг: Нонока Озаки – ДАШТ-ий хүрэл (2021), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он), “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын аварга
  • 65 кг: Мива Морикава – ДАШТ-ий мөнгө (2021 он), залуучуудын ДАШТ-ий алт (2019 он), хүрэл (2018 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2018 он)
  • 68 кг: Нарүха Мацүюки – Азийн АШТ-ий мөнгө (2020 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2017 он), залуучуудын дэлхийн аварга (2019 он)
  • 72 кг: Сүмирэ Ниикүра
  • 76 кг: Юка Кагами – Залуучуудын дэлхийн аварга (2019 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2017, 2018 он)