Монголын баг тамирчид багийн дүнгээр тавдугаар байр эзэлжээ

Турк улсын Анталья хотноо энэ сарын 1-3-нд зохион байгуулсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Анталья-Их дуулга-2022” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Эхний өдөр хөнгөн жинд алт, мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн тамирчид багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн байна. Монголын багийн хувьд нийт нэг алт, нэг мөнгө, гурван тавдугаар байртайгаар тэмцээнээ дуусгалаа.

Монголын багийн амжилт

  • Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул финалд шалгарч, Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль
  • Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны Сардор Нуриллаевт ялагдаж тавдугаар байр
  • Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Италийн Одетте Жиуффридад ялагдаж тавдугаар байр
  • Эмэгтэй +78 кг жинд А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөө Францын Жулиа Толофуад ялагдаж тавдугаар байр