АТГ-ын комиссарыг БОАЖ-д сэлгэн ажиллуулж эхэлжээ

АТГ-аас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 онд сүүлээсээ гуравдугаар байранд бичигдсэн байдаг. Шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх, өөрөөр хэлбэл авлигаас ангид ажиллах зорилтыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дэвшүүлж, ажлаа авсан даруйдаа салбарын хэмжээнд ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдыг авлигаас ангид, ил тод, нээлттэй ажиллахыг сануулсан юм.  

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-аас Авлигатай Тэмцэх Газар хүсэлт тавиад байсан юм. Хүсэлтийг АТГ хүлээн авч, "Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар"-ыг Төрийн албаны тухай хуулиар "Хяналт шалгалт дотоод аудитын газрын дарга"-аар сэлгэн ажиллуулж эхэллээ.

Х.Номин-Эрдэнэ