Триатлоны улсын аварга Архангай аймгийн Өгийнуурт болно

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно. Тус тэмцээн элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болох бөгөөд тамирчдын мэдүүлгийг Монголын триатлоны холбоонд долдугаар сарын 24 хүртэл авах юм байна. Мөн багийн холимог буухиа, сонирхогчдын try-tri уралдааны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлийн ялагч тодруулна. Тэмцээнд гадаад тамирчид оролцох боломжтой.