Тусгай 20 зөвшөөрлийг цахимд шилжүүлжээ

БОАЖЯ-наас дараах 20 тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Тухайлбал, Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ нэгдсэн санд тусгай зөвшөөрлийн хүсэлтийн мэдээлэл төвлөрүүлэх, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, гар ажиллагааг автоматжуулах хүрээнд дараах тусгай зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлж, туршилтыг эхлүүлсэн байна. Үүнд:

1. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах тухай

2. Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг гадаадаас оруулах

3. Ан агнах тусгай зөвшөөрөл

4. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх

5. CITES-ийн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцын зөвшөөрөл

6. Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх

7. Байгалийн ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг гадаадад гаргах

8. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох

9. Ургамал тэдгээрийн, гаралтай түүхий эд зүйл, ойн дагалт баялгийг гадаадаас оруулах зөвшөөрөл олгох

10. Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах

11. Газар ашиглах эрхийн хугацаа сунгах

12. Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох

13. Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх олгох

14. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах

15. Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгох

16. Аюултай хог хаягдал экспортлох

17. Нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэх

18. Байгалийн ургамал судалгаа шинжилгээний зориулалтаар гадаад улсад гаргах

19. Байгаль орчны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын эрх авах, зөвшөөрөл

20. Тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрлүүд багтсан байна.