Тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг аюулгүй болгожээ

Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт Хүчний 084 Дүгээр Ангийн Тэсэрч Дэлбэрэх Зүйлсийн Хайгуул, Устгалын Томилгоот Бүлэг 2022 Оны Дөрөвдүгээр Сарын 12-Ны Өдөр Хэнтий Аймгийн Өмнөдэлгэр Сумын Баянзүрх Багийн Нутаг, Тэнүүний Холбоо Толгойн Бэлд,

Зэвсэгт Хүчний 330 Дугаар Ангийн Тэсэрч Дэлбэрэх Зүйлсийн Хайгуул, Устгалын Томилгоот Бүлэг 4 Дүгээр Сарын 13-Ны Өдөр Сэлэнгэ Аймгийн Сүхбаатар Сумын 6 Дугаар Багийн Нутаг Дэвсгэрт тус тус үүрэг гүйцэтгэлээ.

Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк нь тодорхойгүй нэг ширхэг их бууны сум зэргийг илрүүлсэн байна.