1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ

Энэ сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдаж, 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ.

Энэ удаагийн тохиролд 2022 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 37,971,348 баримт хамрагдсанаас:

3 сая төгрөгийн 4

1,5 сая төгрөгийн 32

500 мянган төгрөгийн 319

100 мянган төгрөгийн 3465

30 мянган төгрөгийн 34128 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 95515122. Супер сугалааны дугаар 21747807 байсан ба супер азтан тодроогүй байна гэж ТЕГ-аас мэдээллээ.