Газар хөдлөлтөөс хохирол учраагүй

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159 км, сумын төвөөс зүүн урд зүгт 51 километрт/ өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.