С.Баярцогт: Монгол Улсын эдийн засаг жижигхэн, хямрах, сэргэх нь хурдан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, С.Одонтуяа нарын гишүүд С.Баярцогт, М.Энхсайхан, Да.Ганболд тэргүүтэй хүмүүстэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогт байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Засгийн газар тухайлбал нийгмийн даатгалын шимтгэлийн талыг буцааж олгоно гэх зэргээр өнөө маргаашаа аргацаасан, ард иргэдэд таалагдах гэсэн богино зайн арга хэрэглэж байна. Хүн бүрийг бизнес хийх боломжоор хангах, яг юм хийх гэсэн хүндээ хүрэхүйц зээлийг оновчтой олгох, олгосон мөнгөндөө хяналт тавьж, харин бизнес хийх орчинг нь чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ олон дүрэм журмаа багасгамаар байна. Манай улс жижиг эдийн засагтай учраас хямрах болоод эргэн сэргэх нь ч хурдан. Ер нь Орос-Укрианы асуудал цаашид урт хугацааны хямрал дагуулна гэж тооцож бодлогоо тодорхойлох нь зөв" гэжээ.