Х.Нямбаатар: Гэрээт онгоцоор зорчсон нь үнэн

УИХ-аар Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэмнэлтийн горимоор байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллахдаа Улаанбаатар хотоос гараад Шивээхүрэн, Цагаандэл боомт хүртэл тээврийн хэрэгслээр явсан. Жанжин баг дээр орой уулзалт эхлэх гээд Шивээхүрэнгээс тухайн баг хүртэл ойролцоогоор 600 орчим километр шороон замаар зорчдог учир яагаад ч амжихгүй байсан. 

Иргэд хүлээж, бухимдал их байгаа гэсэн үүднээс Цагаандэл боомтоос 3Эрдэнэс Тавантолгой"-н ослын үед ашигладаг гэрээт онгоцоор зорчсон нь үнэн. Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор ажиллахад жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг онгоц хэрэглэх нь зөв. Тухайн баг өдөртөө очиж ажиллаад ирвэл хамгийн бага зардал гаргах боломжтой. Агентлаг, яамдын төлөөлөл томилолтод заавал нэг машин дагуулж явдаг. Томилолт гээд ар араасаа олон машин дагуулж явахыг буруу зүйл гэж боддог. Ингэснээр цаг хугацаа алдаж, их ч зардал гаргадаг. Хэмнэлтийн тухай хууль дээр энэ асуудлыг тусгаж байна" гэжээ.